Нью Клеос ХХК нь 2010 онд ХБНГерман улсын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан. 2014 оноос Европын улсаас дээд зэрэглэлийн HoReCa бүтээгдэхүүнийг захиалгын дагуу нийлүүлж эхлэсэн. Үүний дотроос шилэн эдлэл, хундаганы үйлдвэрлэгч Германы Штолцле /Stoelzle брэндийн хундагыг албан ёсны эрхтэйгээр нийлүүлж ирсэн ба 2018 оноос бэлнээр худалдаалж байна. Бид 130 жилийн түүхт 3+ одын зэрэглэл бүхий 20 гаруй загварын дарсны, ус ундааны, коктэйлны, шар айрагны гэх мэт шилбэтэй ба шилбэгүй 200 гаруй нэр төрлийн шилэн эдлэл хундагыг Монгол улс дахь гадаад, дотоодын байгууллагууд, хувь хүмүүст агуулахаас болон захиалгаар нийлүүлж байна.
Бидний онлайн худалдаагаар тавтай үйлчлүүлж өөрийн гэр, рестораныхаа интерьерт тохируулан худалдан авч, тэдгээрийн талаарх мэдээллийг цаг алдалгүй хүлээн авна уу. Компанийн тухай илүү дэлгэрэнгүйг 9915 - 2299 дугаарт утаснаас лавлаж болно.